КОВИД ба IT салбар

КОВИД ба IT салбар

https://www.marketdataforecast.com/blog/impacts-of-covid19-on-information-technology-industry

Пандемитэй холбоотой Дэлхийн эдийн засгийн уналт нь IT салбарт мөн мэдэгдэхүйц сулралыг бий болгоод байна. Энэ нөхцөл байдлын улмаас олон компани, ялангуяа олон улсад төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд олон тооны боломжийг алдаж байгаа билээ. Тухайлбал, Apple Inc өөрийн iPhone утаснуудаа зах зээлд бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүйн улмаас 10 хувийн бууралт амсах тооцоо гарчээ.

Энэ вирусын тархалтын улмаас маш олон технологийн хурал, үзэсгэлэн хойшлоход хүрсэн тул олон компаниудад өөрийн түншлэлийг тэлэх боломжийг мөн хязгаарласан гэж үзэж болно. Гэхдээ зарим хурлууд энэ нөхцөлд дасан зохицож теле хэлбэрээр явагдсаныг дурьдах нь зөв. Гэсэн хэдий ч технологийн хурлууд хумигдсанаар энэ салбар баримжаагаар 1 тэрбум долларын хохирол амсаж байгаа аж.

Бүх зүйл хоёр талтай...

Пандеми, хөл хорио зэргийг үл харгалзан эдийн засгийн бусад салбартай харьцуулахад IT салбар урьд байгаагүй их өгөөжтэй байх тооцоотой. Олон хувилбараас үзэхэд энэ салбар 2020 онд 131 тэрбум долларын орлоготой ажилласан бол 2025 онд энэ дүн 295 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа юм. Энэ өсөлтийн хамгийн том хэсгийг зайнаас ажиллахад таатай орчин бүрдүүлэх программ хангамж болон нийгмийн сүлжээний платформуудад ногдож байна.

Пост-Ковид орчин ч мөн IT салбарт өөрийн шаардлагаа тавиад эхэллээ. Өнөөдөр робот цагдаа, теле-эмнэлэг, зайны сургалт, онлайн энтэртэйнмэнт зэрэг санаанд оромгүй боловч бидний туулаад буй хөл хорионы орчинд нийгэм цэгцтэй байхад хэрэгтэй дэвшилтэт технологи хүнд болон хүний эрүүл мэндэд ээлтэй болох хэрэгтэй аж.

Мэдээж технологийн мангасууд хэдий нэгийг бодсон байх. Бид ч мөн тэдгээр шинэчлэлд өөрсдийгөө бэлтгэх нь зүй.

Image description